Бэрс финанс ХАДГАЛАМЖАА

Хадгаламжаас илүү өндөр өгөөжтэй хууль ёсны эрсдэлгүй бүтээгдэхүүнийг ойн хүрээнд дахин гаргав.

Хөрөнгө оруулалтын тооцоолуур

  • Хүү тооцоолох
  • Үндсэн төлбөр тооцоолох
%
t
Татварын өмнөх хүүгийн өгөөж

Татварын дараах хүүгийн өгөөж

Нийт авах дүн

%
t
Хөрөнгө оруулалтын дүн

Яагаад БЭРС 3.0 ХБҮЦ-д хөрөнгө оруулах хэрэгтэй вэ?

18.0%

Банкны хадгаламж, компанийн бондтой ижил тогтмол өгөөжийг олгоно. Хадгаламжийн хүү хугацааны эцэст олгогддог бол ХБҮЦ нь улирал тутам хүүгийн орлогыг олгоно.

100%

Эргэн төлөлтийн эх үүсвэр зээлийн багц нь 100% хэвийн зээлээс бүрдсэн. Тус зээлийн багцыг хөндлөнгийн хууль, санхүүгийн байгууллага, андеррайтераар эрсдэл бага гэдгийг баталгаажуулсан.

5%

Нээлттэй үнэт цаас тул хүүгийн орлогын татвар нь хадгаламж, компанийн хаалттай бондоос 2 дахин бага буюу 5 хувь байдаг.

15 тэрбум

Монголын Хөрөнгийн Бирж дээр үнэт цаасны компаниар дамжуулан хугацаанаас өмнө зарах боломжтой. Зарах тохиолдолд эзэмшсэн хоногоор хүүг 100% олгоно.

БИДНИЙ ТУХАЙ

  • БЭРС ФИНАНС
  • ГОЛОМТ КАПИТАЛ

АНХНЫ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГҮҮЛЭГЧ

Үнэт цаас гаргагчийн Анхны үүрэг гүйцэтгүүлэгч/үүсгэн байгуулагч “Бэрс финанс ББСБ” ХХК нь 2015 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Монгол улсын хэмжээнд хамгийн олон салбартайгаар манлайлан ажиллаж буй хүчирхэг хамт олон юм. “Бэрс финанс ББСБ” ХХК нь 80 гаруй чадварлаг мэргэжилтнүүдээр дамжуулан нийт 21 салбараар /Улаанбаатар болон орон нутагт/ харилцагчдынхаа тулгамдаж буй санхүүгийн хэрэгцээг ХЯЛБАР ХУРДАН, ШУУРХАЙ шийдвэрлэдэг. Монголын хамгийн өргөн дэд бүтэцтэй, нийт 7,000 гаруй харилцагчдад зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлдэг банк бус санхүүгийн байгууллага юм. СЗХ-с зээлийн үйл ажиллагаа, факторинг, итгэлцлийн үйлчилгээ, төлбөрийн баталгаа гаргах, богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна.
Image

АНДЕРРАЙТЕР

Бид хувийн болон төрийн эзэмшлийн компани, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт татах, санхүүжилт босгох, хэлэлцээр хийх зэрэг хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд гүйцэтгэн, хөрөнгийн зах зээлд гарахад нь зуучлан ажиллаж байгаа бөгөөд брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ, гадаадын үнэт цаасны зах зээл дээр үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагаа, мөнгөн хөрөнгийн номинал дансны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг СЗХ-с авч үйл ажиллагаагаа явуулж байгаа ба хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч байр суурьтай байна.
Image

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ЗАХИАЛГА ӨГӨХ ЗААВАР

1

ҮНЭТ ЦААСНЫ ДАНС НЭЭЛГЭХ

Голомт капитал ҮЦК ХХК болон бусад дурын үнэт цаасны компанид үнэт цаасны дансаа биетээр эсвэл онлайнаар нээлгэнэ.

2

МӨНГӨӨ БАЙРШУУЛАХ

Өөрийн нэрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулна. Дансны дэлгэрэнгүй мэдээллийг үнэт цаасны компаниас хүлээн авна.

3

ЗАХИАЛГА ӨГӨХ

Өөрийн сонгосон үнэт цаасны компанид БЭРС 3.0 ХБҮЦ худалдаж авах захиалга өгнө. Захиалга 100% дүүрэх үед хаагдахыг анхаарна уу.

ҮНЭТ ЦААСНЫ ДАНС НЭЭХ ЗААВАР

Голомт капитал ҮЦК ҮЦК

1-Р АЛХАМ

Аппликэйшнээ нээгээд Бүртгүүлэх хэсэгт дарна.

2-Р АЛХАМ

Улсаа сонгож РЕГИСТРийн дугаараа оруулж, мэйл хаягаа оруулан илгээнэ.

3-Р АЛХАМ

Таны мэйл хаягт код ирнэ. Ирсэн кодыг апп-руугаа оруулан нууц үгээ үүсгэн бүртгэлээ баталгаажуулна.

4-Р АЛХАМ

Аппликэйшныг дахин нээж гарч ирэх асуултад хариулсны дараа данс нээх хураамжаа төлж дансаа баталгаажуулна.

5-Р АЛХАМ

Голомт Капитал-аас пансыг баталгаажуулсаар та дансаа бүрэн хянаж, онлайн арилжаанд оролцох боломжтой болно.

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэж юу вэ?

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэдэг нь ирээдүйд баталгаатай тогтмол орлого бий болгох хөрөнгийг багцалж, эрх бүхий байгууллагууддаар баталгаажуулан гаргаж байгаа үнэт цаас юм. Энгийнээр тайлбарлавал, ББСБ-ын зээлүүдээс хамгийн найдвартай, эсрдэлгүй, хэвийн зээлүүдийг хөндлөнгийн хуулийн фирм, санхүүгийн байгууллага, андеррайтераар хянуулж, төлөгдөх нь найдвартай гэсэн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр тус зээлүүдийг зөвхөн үнэт цаас гаргахад зориулсан компани руу шилжүүлдэг. Улмаар тус зээлийн орлогоор эргэн төлөх нөхцөлтэй үнэт цаас гаргадаг.

ХБҮЦ хэр найдвартай вэ?

ХБҮЦ гаргагч компани зээлийн багцаа хөндлөнгийн хуулийн фирм, санхүүгийн байгууллага, андеррайтераар баталгаажуулан, тусгай зориулалтын буюу зөвхөн үнэт цаас гаргахад зориулсан компани байгуулж түүн дээрээ байршуулдаг. Тухайн зээлийн багц, түүний хүүгийн орлого өөр компани руу шилждэггүй, зөвхөн ХБҮЦ худалдан авсан хүмүүсийн үндсэн болон хүүгийн орлогыг төлөхөд зарцуулагдана. Энэхүү шинэ компанийг хөндлөнгийн хөрөнгө итгэмжлэн удирдагч компани удирддаг тул эрсдэлтэй үйлдлүүдийг хязгаарладаг. Тиймээс эрсдэлгүй. Анхны үүрэг гүйцэтгэгч өмнө нь 30 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн ба ХБҮЦ худалдан авсан хүмүүст хүүний төлөлт цаг хугацаандаа хийгдээд явж байна. Түүнчлэн тус зээлийн эргэн төлөлт нь гэрээгээр баталгаажуулсан байдаг тул орж ирэх орлого нь тогтмол, тодорхой байдаг. Тиймээс ХБҮЦ нь эрсдэл хамгийн багатай хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн юм.

Банкны хадгаламжтай ижил бүтээгдэхүүн гэж ойлгож болох уу?

ХБҮЦ нь банкны хадгаламжтай ижил тогтмол хүүтэй, тодорхой хугацаатай бүтээгдэхүүн юм. Ялгаатай тал нь Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан бусдад худалдаж мөнгөө хугацаанаас нь өмнө, эзэмшсэн хоногоороо хүүгээ бүрэн тооцуулж авах боломжтой. Харин банкны хадгаламжийн хувьд хугацаанаас өмнө мөнгөө авах бол хадгаламжаа цуцалж, хүүнд алданги тооцуулдаг. Түүнээс гадна ХБҮЦ-ны хүү нь хадгаламжийн хүүгээс өндөр, хүү нь улирал тутам төлөгддөг.

ХБҮЦ-ны захиалга авах хугацаа хэзээ вэ?

ХБҮЦ-ны захиалга авах хугацаа 2023 оны 12-р сарын 27-ны өдрөөс 2024 оны 01 сарын 03-ыг дуустал үргэлжилнэ. Гэхдээ захиалга 100% дүүрэх тохиолдолд захиалга шууд хаагдах тул хугацаанаасаа өмнө хөрөнгө оруулалт нэмж авах боломжгүй болдог. Тиймээс та бэлтгэл ажил буюу үнэт цаасны дансаа нээх, дансаа цэнэглэх ажлаа сайн бэлтгээрэй.

Урьдчилсан захиалга хийх боломж байгаа юу? ХБҮЦ-ийг хаанаас худалдаж авч болох вэ?

Та андеррайтер компани болох “Голомт капитал ҮЦК” ХХК / 7012-1530 / - руу хандаж урьдчилсан захиалга өгөх боломжтой. Мөн анхдагч зах зээлийн арилжаа нээгдсэн үед үнэт цаасны компаниудын дээрх утсанд залгаж эсвэл биеэр очиж БЭРС 3.0 ХБҮЦ-ны захиалгыг өгч, худалдан авах боломжтой.